Хааяа ч гэсэн дүлий хүн шиг бай
Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулж гэнэ. Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой аж. Тэмцээнд оролцохоор маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ.
Үзэж буй мэлхийнүүд хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Иймд тэд "Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй дээ" гэцгээж байв.
Уралдаанд оролцож буй мэлхийнүүд ч дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд "Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй нь дээ" гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганц мэлхийнээс бусад нь бууж өгчэ...