2011-05-03
Хааяа ч гэсэн дүлий хүн шиг бай

Хааяа ч гэсэн дүлий хүн шиг бай

Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулж гэнэ. Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой аж. Тэмцээнд оролцохоор маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ.

Хааяа ч гэсэн дүлий хүн шиг бай

Үзэж буй мэлхийнүүд хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Иймд тэд "Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй дээ" гэцгээж байв.

Уралдаанд оролцож буй мэлхийнүүд ч дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд "Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй нь дээ" гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганц мэлхийнээс бусад нь бууж өгчэ...

2011-03-29
Компьютертэй хэрхэн харьцах вэ?

Компьютертэй хэрхэн харьцах вэ?

Компьютер нь ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, цаг хугацаа, орон зайн саадыг арилгахад нэмэр болох хэрэгсэл боловч түүнийг ашиглахад гарах зардлыг аль болохоор багасгахыг эрмэлзэх шаардлагатай. Үүний нэг хэлбэр нь компьютер, түүний дагалдах төхөөрөмжүүдийг ариг гамтай буюу, дагалдах баримт бичигт нь заасан нөхцлийг бүрдүүлэн хэрэглэх явдал юм.

Компьютер нь дисплей, гар, процессорын хайрцаг, моус, хэвлэгч, модем, чанга яригч, микрофон, видео камер, жойстик зэрэг наад захын, цаашилбал бидний мэдэх бүх төрлийн ахуй (индүү, зуух, дохиоллын хэрэгсл...

2011-03-29
Эмэгтэйчүүдийн ажил дээрээ гаргадаг 8 алдаа
Ажил & Мөнгө  | 2011 / 03 / 29

Та карьер хөөх дуртай юу? Хэрэв тийм бол доорх түгээмэл алдаанаас аль болох зайлсхийгээрэй. Бүсгүйчүүд бид хааяа өөрсдийн төрөлхийн зангаараа ажилд хандах гээд байдаг нь бидний ирээдүйн карьер, хамт олны дундах нэр хүндийг бусниулах талтай аж.

Бусдын саналаар шийдвэр гаргах

“Би та нарын саналыг сонсохоос нааш шийдвэр гаргаж чадахгүй“ гэсэн үгийг хамт олондоо ил далд байдлаар хэлэхийн оронд “Би ингэж бодож байна. Гэхдээ та нарын саналыг ч гэсэн сонсъё” гэх хэлбэрээр ажлаа явуулаарай. Тэгвэл та хамаагүй дайчин, бас хүчирхэг эмэгтэй болоход нэг алхам ч гэсэн...