2011-03-29
Эмэгтэйчүүдийн ажил дээрээ гаргадаг 8 алдаа
Ажил & Мөнгө  | 2011 / 03 / 29

Та карьер хөөх дуртай юу? Хэрэв тийм бол доорх түгээмэл алдаанаас аль болох зайлсхийгээрэй. Бүсгүйчүүд бид хааяа өөрсдийн төрөлхийн зангаараа ажилд хандах гээд байдаг нь бидний ирээдүйн карьер, хамт олны дундах нэр хүндийг бусниулах талтай аж.

Бусдын саналаар шийдвэр гаргах

“Би та нарын саналыг сонсохоос нааш шийдвэр гаргаж чадахгүй“ гэсэн үгийг хамт олондоо ил далд байдлаар хэлэхийн оронд “Би ингэж бодож байна. Гэхдээ та нарын саналыг ч гэсэн сонсъё” гэх хэлбэрээр ажлаа явуулаарай. Тэгвэл та хамаагүй дайчин, бас хүчирхэг эмэгтэй болоход нэг алхам ч гэсэн ойртоно.

Магтуулахын тулд бялдуучлах
Магтуулах хүсэл эрэгтэй, эмэгтэй хүний алинд ч байдаг. Гэвч дан ганц магтаалаар хүчирхэг карьерийг бий болгож чаддаггүй. Тиймээс бялдуучдуу, налигнуур бүсгүй, “төмөр хатагтай” хоёрын яг голоор нь байх хэрэгтэй. Хүн бүрийн үзэл бодлыг даган, дуурайж, сайшаалгүй, харин өөрийнхөө байр суурийг эвтэйхэн илэрхийлэхийн хажуугаар бусдынхыг ч бас хүндэтгэж байгаа гэдгээ ойлгуулаарай.

Хувцаслалтандаа хангалттай анхаарал хандуулахгүй байх
Ялангуяа залуу бүсгүйчүүд ажлын талбарт гшадаад төрх, хувцаслалт ямар чухал болохыг төдийлөн ойлгодоггүй. Та одоо хийж байгаа ажлынхаа түвшинд биш, харин хийхийг хүсэж байгаа ажлынхаа тзвшинд хувцаслаарай. Та өөрийнхөө салбарт тэргүүлэгчдийн дор ажиллаж байгаа бол тэдний яаж хувцаслаж байгааг хараад ав.Тэгээд тэдэн шиг, эсвэл тэднээс ч илүү харагдахаар хувцасла.

Ямар ч уулзалтан дээр хүмүүс түрүүлж яриа өдөхийг хүлээх
Бүсгүйчүүд чухал хүмүүстэй хийх ямарваа нэг уулзалтан дээрээ тэднийг өөртэй нь түрүүлж яриа өдөхийг хүлээх нь эелдэг явдал хэмээн эндүүрдэг. Гэвч ингэж хүлээсээр олон таатай боломжийг алдах нь бий. Та нөлөө бүхий хүмүүстэй түрүүлж мэндлэх эхний 3 хүний нэг байх хэрэгтэй. Заавал үзэл бодлоо солилцох гэлгүйгээр жирийн асуулт асууж, эсвэл өөрийнх нь яриаг дэмжих маягаар ч хөөрөлдөж болно шүү дээ.

Хэлэх гэсэн санаагаа асуултаар булзааруулж, тойруулах
Өөрийн бодлыг шууд хэлэхийн оронд түүнийгээ үргэлж асуулт маягаар илэрхийлж, тойруулах алдааг олон эмэгтэйчүүд гаргадаг.  “Ингэж хийх санал байна” гэхийн оронд “Ингэж хийвэл болох болов уу” гэж асуух нь хамаагүй зөөлөн сонсогддог ч энэ нь зарим тал дээр таныг өөртөө итгэлгүй, аймхай, тодорхой бус харагдуулдаг.

Бурууг өөр дээрээ авах
Ямар нэг зүйл дээр алдаа гарахад эмэгтэйчүүдэд бурууг тохох үзэгдэл их бий. Гэвч энэ тохиолдолд эмэгтэйчүүд өөрийнх нь буруу биш байсан ч, биеэ өмөөрөлгүй, гэмшиж хоцордог. Хэн нэгэнд ашиглуулж, автоматаар бүх бурууг өөр дээрээ авах нь хамт олныхоо дунд өөрийгөө хүндлэх хүндлэлийг үгүй хийж байгаатай адил юм.

Хэтэрхий товч үг хэрэглэх
“Магадгүй”, “Бараг л” гэх зэргийн үгнүүдийг эрэгтэйчүүдээс илүү бид хэрэглэдэг. Энэ төрлийн үг таныг бусдын нүдэнд найдваргүй мэт харагдуулдаг. Тиймээс ажлын байран дээрээ хүмүүсийн итгэлийг олохыг хүсч байвал энэ төрлийн үгнүүдээс зайлсхинэ үү. Мөн “гэх шиг”, “энэ тэр” зэргийн сул үгнүүдийг мэргэжлийн талбар дээр хэзээ ч бүү хэрэглэ.

Компанийн мөнгийг хэтэрхий хэмнэх
Бид гэрийнхээ төсвийг удирдаж сурсан зангаара компанийн мөнгийг ч бас аль болох хэмнэчих гээд хэтрүүлдэг талтай. Энэ нь эргээд таныг их хэмжээний орлогыг удирдаж чаддаггүй гэсэн мессежийг даргад тань өгнө.


Бичсэн: zulaa | цаг: 17:45 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 290 удаа уншигдсан.



:-)
 
xaax