2011-03-29
Сургамжит үлгэр
мэлхий урсгал усны хажууд сууж байж. Хилэнцэт хорхой түүн дээр ирж: 

-Ноён Мэлхий, би энэ усыг гатлах гэсэн боловч сэлж чадахгүй л дээ. Та намайг нуруун дээрээ суулгаад энэ голыг гаталгаж өгөөч гэж. Мэлхий: 
-Та бол Хилэнцэт хорхой. Хилэнцэт хорхой мэлхийг хатгадаг гэж. Хилэнцэт хорхой:
 
-Би чамайг юу гэж хатгах билээ. Би зөвхөн эргийн нөгөө талд гарахыг хүсч байна. Мэлхий:
 
-За, миний нуруун дээр авираад гар, би чамайг аваад явъя гэж. Замын талд Хилэнцэт хорхой Мэлхийг хатгачихжээ. Өвчиндөө шаналж сүүлчийн амьсгаа авахдаа Мэлхий асууж:
 
-Чи яагаад ингэв? Бид хоёул живж үхэх нь гэвэл Хилэнцэт хорхой:
 
-Учир нь би Хилэнцэт хорхой, Хилэнцэт хорхой Мэлхийг хатгадаг гэжээ.
Үхэхдээ доош нь чангааж цуг үхэх тийм хүмүүс чиний эргэн тойронд бий. Болгоомжил.
 

Аливаа юмыг хүчилбэл хэзээ ч бүтэхгүй. Чи хүчтэй гэдгээ батлахыг оролдоогүй үедээ хамгийн хүчирхэг байна.
 

Хэрвээ дэлхий чиний эсрэг байна гэж чи бодож байгаа бол тийм л болно. Бусад хүмүүсийг буруутгах нь үйлчлэхгүй. Хэрэв бүх юм баларлаа, буруугаар эргэлээ гэж итгэвэл амьдрал буруугаар л эргэнэ.

Ямар нэгэн юм хийх шийдвэр гаргасан бол арга хэрэгсэл нь бий болно.
 

Чи сэтгэл санаагаа амар тайван байлгая гэвэл юм болгоныг "сайн", "муу" гэж дугаарлахаа болих хэрэгтэй.
 

Чи амьдралтай тэмцвэл амьдрал дандаа дийлнэ.
 

Юмс үзэгдлийг гүн гүнзгий тунгаан бодох нь тийм ч их ашигтай зүйл биш билээ. Амьдрал тийм ийм байх ёстой гэсэн дүрэм горим, хүмүүс хэрхэн амьдрах, яаж аяглах талаарх үзэл чамд бага байх тусам аз жаргалтай, амар хялбар байдаг. Амар амгалан бол баланс юм.
 

Бусад хүмүүсийн амьдралд туслах бүр бид илүү аз жаргалтай болдог.
 

Амьдралын тодорхой бус байдалтай яаж зохицож сурах вэ? - Чи зүгээр л хүлээн зөвшөөр. Хийж буй юм болгондоо хангалттай цаг хугацаа зар. Яарч адгаж амьдрахаас зайлсхий. Өөрийгөө "хангалттай цаг хугацаа байна" гэдэгт итгүүл. Хэрэв дахин дахин хэлээд, дахин дахин баталж байвал уураг тархинд рефлекс үүснэ. Унасан гутарсан үедээ ч өөртөө "Надад хангалттай цаг хугацаа бий" гэж сануул.

Хүн бүрт дотоод дуу хоолойгоо сонсох боломж бий. Гэвч бид хэт дуу шуутай, завгүй амьдардаг тул энэ дуу хоолойгоо сонсож чадахаа больдог. Хэрэв гадна юмсыг эс анзаарвал дотоод дуу хоолойгоо сонсоно. Сонсож чадаж байвал чи илүү амар тайван, илүү зөн совинтой болно.
 

Оюун санаагаа амраах нь биеийн эрүүл мэндэд сайнаас гадна тайвшрах, бясалгах, залбирах цаг өөртөө гаргаснаар тэнцвэртэй, хянамгай амьдарч чадна.
 

Ой мод, уул ус, ургамал нь эмчлэх долгионтой энерги өгнө. Сүм хийдүүд ариун дагшин. Дэлгүүр, бетонон хана, хуванцар, бохир гуанз, шөнийн баар чиний энергийг сорно. Чиний энерги бага бол уналтанд орж өвчин эмгэг, гай зовлонг урин дуудна.
 

Бүхнийг хүлээн зөвшөөрнө гэдэг мөн хайрлана гэсэн үг.
 

"Хэрэв би чамайг уучлахгүй бол чи зовно" гэж боддог. Үнэндээ бид өөрсдөө л зовдог. Бид бүлх залгисан мэт болж, шөнө нойр хүрэхээ больдог. Хүмүүсийг буруутай болгон бодсоноор өөрийгөө золгүй амьтан болгоно.
 

Чи түүнийг хэчнээн буруутай муухай гэж бодоод ямар ч ялгаа байхгүй. Харин ч энэ бодол чинь амьдралыг чинь сүйдэлж мэднэ.
 

Өөртөө хайртай бай. Өөртөө хайргүй хүн зовлонд унадаг.
 

"Санаа зовох" гэдэг "айх" гэдэг үгтэй ижил. Атаа "жөтөө, хардалт, уур хилэн, өшөө хорсол, хар муу санааны ард үргэлж айдас нуугдаж байдаг. Айдсаа багасгахыг хүсвэл түүнтэй эвлэр. Хүлээн зөвшөөрч эвлэрснээр түүнийг даван туулж чадна.
 

Чиний амьдралын зорилго бол дэлхий ертөнцийг өөрчлөх биш. Чиний зорилго бол өөрийгөө өөрчлөх. Өөрийгөө өөрчилж болно, бусдыг өөрчилнө гэдэг бүтэшгүй. Чи өөрчлөгдөхөд, чи ганцаараа биш.

Амьдралынхаа алив үйл явдлыг чи өөрөө л дууддаг.
 

Нэг л оргилд авир, нэг л зүгт гүй. Урсгал дага. Хүчирхэг бай.
 

Тохиолдож болзошгүй гай гамшгийн тухай бодол толгойд чинь байнга эргэлдээд байвал таагүй явдлыг өөртөө амархан дуудна.
 

Хувь заяа голцуу аар саар таагүй явдал учруулах замаар таныг томхон гай барцдаас хамгаалж байдаг юм.
 

Биднийг эхлээд хайргаар сануулга болгон нүүлгэнэ. Хэрэв анзаарахгүй бол тоосгоор, дахин анхаарахгүй бол мунаар цохино.
 

Хүмүүсийн шаналан зовж байгаа нь бус, тэдний шаналгаа эцэстээ ямар ч үр дүнгүй байдаг нь гунигтай.
 

Өр төлөөсгүй юм гэж үгүй. Бид юугаар төлбөрөө хийдэг вэ?

Энерги, амьдралын хүч, эрүүл мэндээрээ.

Харамч зангаа хүчээр даран ядуу зүдүү, зовж зүдсэн хүмүүстэй хуваалцах хэрэгтэй. Хамгийн гол нь заавал өгч байх ёстой. Үүнгүйгээр мөнгөний урсгал ширгэх болно.
 

Санаж бодсон үйл хэрэг чинь бүтэх хүртэл юу ч ярьж хөөрөхгүй байвал маш сайн. Хүсч буй зүйлээ сэтгэлдээ байнга төсөөлөн бодож бай.
 

Гэвч танил тал, найз нөхөд чинь олж мэдээд ядахдаа 1мин л атаархан хорсох сэтгэлд автвал хэл ам хүрэх механизм ажиллаж эхэлнэ. Ганц л арга бий. Тайван хүлээх. Ийм үед хариуцлагатай шийдвэр гаргаж болохгүй. Бусадтай хэрэлдэж маргалдаж болохгүй. Йогоор хичээллэ.
 

Өчигдрийнхөө алдсанд бүү гашууд, хүн чи
 
Өнөөдрийн үйлээ маргаашаар ч бүү хэмж
 
Байсан юмс, айсуй мөчид ч бүү итгэ
Байгаа энэ хоромдоо л итгэж жаргаж ав, одоо.

Өнөөдрөөр амьдарч бай. Дараа нь гэж юм байхгүй. Зөвхөн одоо цагт, өнгөрсөн баларсныг бодоод яахав, алс ирээдүй энэ тэр гэж хөөрцөглөөд ч яахав, зөвхөн өнөөдөр, зөвхөн одоо л амьдралаас авах юмаа ав.

Сэтгэлийн зовиур доорх 4 үндсэн шалтгаанаас үүснэ:
- гэр бүл салалт
- санхүүгийн сүйрэл
- ганцаардал
- гомдол бугшил
Сэтгэлийн зовиураа зайлуулж амрахад бүхнээс илүү тусалдаг зүйл бол шашин, нойр, ном, хөгжим, инээд юм. Сэтгэлийн зовлонгоосоо салахгүй бол зүрхний гажиг, ходоодны шарх, чихрийн шижин дээр нь бас буурал үс, үрчлээ, батгатай болно доо.
 

Хамгийн гол нь чи амьд байна. Өмнө чинь шинэ эхлэл эхэлжээ.
 

Хохирлоосоо ашиг гаргаж сурах нь авхаалж самбаа шаарддаг бөгөөд энэ үед л ухаантан, тэнэг хүмүүсийн ялгаа харагддаг.
 

Бидний үл ойшоосон хүчин зүйл гэнэт бидэнд тус болж байдаг.
 

Дайснаа сонсож бай. Чиний тухай чухам үнэнийг зөвхөн тэр л хэлж өгнө.
 

Хижээл нас бол залуудаа суулгасан үрээ арчилж тордон ургацаа хураах нас.
 

Дэлхий дээр мөнгөний дутагдал гэж байдаггүй юм. Харин түүнийг олж авах л хэрэгтэй. Шинэ санаа, сайн үйлсэд ашиглах мөнгө заавал олдоно.
 

Бид хөдлөх хэрэгтэй, риск хийх ёстой. Бүтэлгүйтэл гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Энэ бол амжилтын замд бидний сурах ёстой процессийн нэг хэсэг л юм.
 

Бизнесмэн, юуны өмнө яг юунд хүрэхийг хүсч байгаагаа яв цав тодорхойлсон байх хэрэгтэй.
 

Чиний хүсэл тэмүүлэл ямар агуу байна, чи тийм агуу болно. Урагшлахын тулд эхлэх хэрэгтэй. Эхлэхийн тулд том ажлыг жижигхэн хэсгүүдэд хуваагаад эхнийхээс нь эхлэх хэрэгтэй. Илүү ихэрхэл, илүү хэрсүүрхэл, хатуу тооцоо, хэт болгоомжлол амжилтыг зогсооно.
 

Чи өөрөө л шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол чиний амьдрал ид шидээр өөрчлөгдөхгүй шүү дээ. Амьдралаа өөрчлөх гэж шунан тэмүүл.
 

Үг хүний ухаан санаанд шингэхийн тулд заавал үнэн байх албагүй.
 

Хэрэв чи мөнгөөр гачигдаж байгаагаа байнга бодоод байвал энэ байдлаас гарч чадахгүй. Чи юунд анхаарлаа төвлөрүүлж байна түүнд энергээ өгнө тэгээд тэр энерги өсөн нэмэгдэнэ.
 

Дотор санаагаа хичээнгүйлэн ажигла.
 

Олон сайхан боломж гачигдлаас төрдөг.
 

Төрөлх мэдрэмжээ дагахад юу болсныг анзаарч тогтоож ав.
 

Цаг бол одоо, яг одоо.
 

Хамгийн энгийн төлөвлөгөө хамгийн сайн байдаг.
 

Өнөөгийн олон менежер хэтэрхий ухаантай, хэтэрхий боловсролтой. Тэр нь гай болох вий дээ. Гэхдээ л хамгийн амжилттай ажиллаж байгаа корпорацуудын эзэд голдуу мангардуу байдаг юм.
 

Хүсэлдээ хүрэхийн тулд бусдын үгийг үл анзааран гэнэн, тэнэгдүү царайлах хэрэгтэй.
 

Мөнгийг хэн нэгэнд зүгээр өгдөггүйтэй адил цаг хугацаа, амьдралаа дэмий цацаж үрж байдаг хүмүүс маш элбэг. Хүний амьдралын хамгийн үнэтэй, гамнах ёстой зүйл бол цаг хугацаа. Амьдралын утга учир мөнгөнд бус хүний үнэ цэнэ, цаг хугацаанд оршдог.
 

Чи хорвоогийн ямар ч зовлонг даана.
 

Жаргалыг харин ч нэг даахгүй нь хөөрхий.

Бичсэн: zulaa | цаг: 18:55 | сонин хачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 592 удаа уншигдсан.



:-)
 
xaax